ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ

 

Могул Катеринг ХХК нь Архангай, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн малчид болон хөдөө орон нутгийн мал үржүүлгийн газруудаас лабораторын шинжилгээнд хамрагдсан үхэр, хонины шинэ мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авч ангилж савлан зах зээлд нийлүүлж байна.

Бид Герман, Хятад, Солонгос улсын сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологиор өдөрт 3-4 тонн мах ангилан савлаж, өөрийн хөргөлтийн болон сэврээлтийн 300 тоннын зооринд -30С -50С сэврээж, -150С-250С гүн хөлдөөн хадгалсан махыг зах зээлд нийлүүлдэг.

Мөн дайвар бүтээгдэхүүнийг ангилан цэвэрлэж хэрэглэгчдийн гарт шууд хэрэглэхэд тохиромжтойгоор бэлтгэн хүргэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн хүссэн хэмжээгээр гялгар уутанд савлаж худалдаалах (вакумдах), захиалгаар хүргэж өгөх үйлчилгээг үзүүлж байна.

Манайх үхэр, хонь, гахайн 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн худалдаалж байна.