ТАНИЛЦУУЛГА

Могул катеринг” ХХК нь мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний компани юм.

Бид хүнсний эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангасан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулан гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж байна.
Манай хамт олон “ЭРҮҮЛ ХҮНСИЙГ ЭРХЭМ ТАНД” уриатайгаар өндөр чанартай, шинэ бүтээгдэхүүнийг хямд үнээр хэрэглэгчиддээ хүргэхийг эрмэлзэн, ажилладаг.
Эрүүл хүнс, эрүүл мэндийг эрхэмлэх болсон өнөө үед Могул катеринг” ХХК нь үйлдвэрлэлийн хамгийн эхний шат дамжлагаас хэрэглэгчдийн гар дээр очих хүртэлх бүх үе шатанд эрүүл баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлсэн ба орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглон олон улсын жишигт нийцсэн технологи ажиллагаа махны үйлдвэрлэл борлуулалтын нэгдсэн тогтолцоог бий болгосон.
Бид ресторан, зочид буудал, бөөний худалдааны төвүүд, уул уурхайн компаниуд гэх мэт борлуулалтын бүх сувгуудад бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.